2014 оны 07 сарын 31.     19:02:01

  • Цаг агаар

    Улаанбаатар

  • Зурхай

    Хонь

    Төөрөгдлөөс ангижрах өдөр Хүрээлэн байгаа бүхэн
  • Нийтлэл
    Засгийн газраа гаднаас авъя

Н.Номтойбаярын зорилгоо мэдэхгүй хэвлэлийн хурал

2013-10-01 15:58

Бусдыг хутгалж гэмтээсэн гэх хэрэгт холбогдоод байгаа УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр дөнгөж сая сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Мэдээллийнхээ эхэнд Н.Номтойбаяр гишүүн гурван зүйлийг онцолсон юм. Нэгдүгээрт УИХ-ын Ёсзүйн дэд хорооны дарга М.Батчимэгт хүсэлт гаргах тухай байв. Тодруулбал үүсээд байгаа асуудлыг шалгуулах хүсэлтийг Н.Номтойбаяр Ёсзүйн дэд хороонд гаргаж байгаа аж.
Мөн өнөө өглөө Н.Номтойбаяр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргасан гэдгээ мэдэгдэв. Тэрбээр "Иргэн Г.Нямдорж миний амь, биед халдахыг завдлаа" хэмээн гомдол гаргасан гэнэ.

Үүний зэрэгцээ өнөөдөр 13 цагийн орчимд УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг мэдүүлэг өгөөч гэсэн цагдаагийн байгууллагын албан бичиг УИХ-ын Тамгын газраар дамжиж ирснийг дуулгав. Иймээс Н.Номтойбаяр цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгч, үүсээд байгаа асуудлын үнэн мөнийг олох ажилд тусална гэдгээ илэрхийлэв.

Ийм л гурван зүйлийг хэлэх гэж Н.Номтойбаяр хэвлэлийн хурал зарласан байна. Түүнийг хамгийн гол нь хүн хутгалсан эсэх асуудал, тэр үед юу болсон гээд л олон асуултад хариулт өгөх байх гэж найдаж байтал бүгдийг цагдаагийн байгууллагаас асуу гэсэн ганц харилутаар сэтгүүлчдийн амыг таглаж байв. Өөрт тохиолдсон асуудлаа ярихгүй юм бол яах гэж хэвлэлийн хурал хийсэн юм бэ гэж сэтгүүлчдийг асуухад тэрбээр зүгээр л гараад явчихсан юм.

Гайхашаа барсан сэтгүүлчид Н.Номтойбаяр Юмтайбаяр гэдгээ баталлаа, Жинхэнэ бөөрөнхий хариулт гэж энийг хэлэх байх даа, яах гэж хэвлэлийн хурал хийдэг байна аа, Үнэндээ Баяраа өөрөө хальтирсан юм байна лээ шүү дээ гэх мэтээр доёолоод хоцорлоо.

Юутай ч зорилгоо мэдэхгүй хэвлэлийнхнийг дуудсан Н.Номтойбаярын юу гэж хариулсаныг хүргэе.

-ЦЕГ-аас мэдээлэл хийж, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хүйтэн зэвсэг хэрэглэж бусдыг гэмтээсэн учраас эрүүгийн хэрэг үүсгэлээ гэж мэдэгдсэн. Гэтэл та үгүйсгэж, өөрөө гомдол гаргаад байна. Энэ ямар учиртай юм бэ. ЦЕГ худлаа мэдээлэл өгөв үү, УИХ-ын гишүүн худал яриад байна уу?
-Цагдаагийн байгууллага асуудалд арай яарч хандсан. Мэдүүлэг өгөөч гэсэн хүсэлтийг би дөнгөж өнөөдөр хүлээж авч байна.

-Шөнийн цэнгээний газарт танхайрах явдал УИХ-ын гишүүний ёсзүйд нийцэх үү. Ёсзүйн алдаа гаргасан тохиолдолд УИХ-ын гишүүнээсээ татгалзах ёстой. Та үүн дээр ямар байр суурьтай байна вэ?
-Баар хэсээд яваад байсан юм байхгүй. Ордны хойд талын ресторанд Ариунбат, "Шинэ дэлхий" телевизийн захирал Энх-Эрдэнэ, сэтгүүлч Батзориг бид гурав сууж байсан юм.

-Тэгвэл тухайн үед яг юу болсон юм бэ. Бодит мэдээлэл өгөөч. Г.Нямдорж гэгч мэс хэрэглэсэн юм уу. Эсвэл та юу?
-Г.Нямдорж 14 жил шоронд сууж, өөрийгөө яаж хамгаалах, яаж амар хялбар аргаар мөнгө олж амьдралаа залгуулах вэ гэдэгт суралцсан хүн. Харин би бол 14 жилийн хугацаанд хоёр ч их сургууль төгсөөд, төрийн албанд 7 жил ажиллаж, өөрийгөө боловсруулах, эрдэмд суралцахад 14 жилийг зарсан хүн. Ялгаа нь энэ.
-Цагдаагийн байгууллагад хохирогч гомдол гаргасан учраас л эрүүгийн хэрэг үүсгэсэн шүү дээ. Энэ хэргийн хохирогч нь хэн бэ. Та гомдол гаргасан гэж байна. Гэмтэж бэртсэн юм уу?

-Миний биед гэмтэл учраагүй.
-Тэгвэл ямар учиртай юм бэ. Хутга мэсний хэрэг огт гараагүй гэж та хэлэх гээд байна уу, цагдаагийн байгууллагынхан батлаад байхад?
-Тийм зүйл болоогүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Цагдаагийнхнаас асуу.

Ийм зүйл яриад эрхэм гишүүн хэвлэлийн хурлаа дуусгалгүй сэтгүүлчдээс зугтан гарч одов.

Хэвлэх  

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Д.Оюунхорол: АН амьдралаас тасарсан байна..

       Өнөөдрийн чуулганы хуралдааны гол асуудал болох хоёр сайдыг огцруулах ю..

МАН-ын дарга М.Энхболд боллоо..

  МАН-ын даргаар УИХ-ын дэд дарга М.Энхболд томилогдох болзол хангажээ. Их хуралд оролцож ..

Чуулганы хуралдаан хойшилсоор байна..

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр 14.00 цагт зарлаад байсан ч хойшлуулж 16.00 цагт дах..

Гадаад руу эмчилгээнд явсан Н.Энхбаяр Солонгосын..

   Багагүй хугацаанд хэцүү нэртэй газар хоригдсоны эцэст Ерөнхийлөгчийн уучлалаар сулл..

СЭТГЭГДЭЛ БИЧИХ






СЭТГЭГДЛҮҮД

Өнөөдөр

Энэ өдөр түүхэнд

Валютын ханш

Валют Авах Зарах Монгол банк
Доллар 0 0 1,788
Евро 0 0 2,474
Иен 0 0 17
Фунт 0 0 3,002
Рубль 0 0 50
Юань 0 0 286
Вон 0 0 1
Доллар 0 0 1,659
Алт 0 0 74,089
Мөнгө 0 0 923
Дэлгэрэнгүй

Үзвэр үйлчилгээ

No database selected